“Pro Sound” студийн захирал, поп дива Ж.Алтанцэцэг хүүхдүүдэд зориулж “Хүүхэд насны дурсамж” нэртэй тоглолт хийх гэж байгаа.
Тэрбээр тоглолтынхоо талаар өнөөдөр 14.00 цагт “Монгол-Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийх юм. Ж.Алтанцэцэг тоглолтынхоо бүх орлогоор амьсгалын замын өвчтэй хүүхдүүдэд аппарат авч өгөх аж. Түүний “Хүүхэд насны дурсамж” тоглолт ирэх зургадугаар сарын 1-нд “Хүүхдийн ордон”-д 15.00 цагаас болно. Харин тоглолтын тасалбар 3000 төгрөгийн үнэтэй бөгөөд “Хүүхдийн ордон”-ы кассаар худалдаалж байна.
М.Дөл