“Манчестер Сити” эхний тоглолтод хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

“Манчестер Сити” эхний тоглолтод хожигдлоо

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн тоглолтууд үргэлжилж байна. Мягмар гаригт болсон хоёр тоглолт олны анхааралд байсан юм.

МАНЧЕСТЕР СИТИ – БАРСЕЛОНА 1:2

“Манчестер Сити” өөрийн талбай дээрээ Испанийн “Барселона” клубыг хүлээн авсан. Тоглолтын 16, 30 дахь минутад Луис Суарез гоол оруулж, талбайн эзэд хүнд байдалд орж ирсэн. Харин Агуэро 69 дэх минутад гоол хийсэн ч тоглолт 2:1-ийн харьцагааар зочин багийн ялалтаар өндөрлөв.

 

ЮВЕНТУС – БОРУССИ ДОРТМУНД 2:1

Италийн аварга "Ювентус” өөрийн талбайдаа Германы “Боруссия Дортмунд”-ыг хүлээн авч эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын 13 дахь минутад Карлос Тевез эхний гоолыг хийсэн бол үүнээс удалгүй 5 минутын дараа Марко Ройс тэнцээнээ гоолыг оруулсан. Харин үүнээс хойш талбайн эзэд идэвхтэй байж, 42 дахь минутад Мората гоолдсон юм. Тоглолтын сүүлийн хагаст хэн нь ч гоол оруулж чадаагүй бөгөөд 2:1-ээр талбайн эзэд эхний тоглолтод хожлоо.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж