Ямаан жилд зориулсан алтан iPhone 6

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

Ямаан жилд зориулсан алтан iPhone 6

Цагаан сарын баярыг Азийн орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг. Монголчууд бидний хувьд ирж буй шинэ жилээ хонь жил хэмээн нэрлэж байгаа бол Хятадад ямаа жил хэмээж буй аж. Хятадууд алтыг маш их сонирхон уламжлалт баяраараа бэлгэнд өгч авах дуртай байдаг учраас тэдэнд зориулан ямааны дүрс хий хээтэй, алтан iPhone 6 ухаалаг гар утсыг Goldgenie компани гаргажээ.

Энэхүү утас нь алмаазаар чимэглэсэн iPhone 6 Diamond Ecstasy хувилбараас хамаагүй боломжийн үнэтэй бөгөөд 64GB –ийн загварын жижиглэнгийн үнэ нь 2637 фунт стерлингийн үнэтэй ажээ.

Утасны гадаргууг 24 каратын алтаар бүрсэн ба Интоорын модон тансаг хайрцагтайгаар худалдаалах юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж