Япон энх тайвны шагналаа африк хандмаад олгов

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

Япон энх тайвны шагналаа африк хандмаад олгов

Эстер Ибанго (зүүнээс)
Фото: Pius Utomi Ekpei / AFP

 

Японы “Нивано” гэх бурхны шашны энх тайвны сан жил тутмын 20 сая иенийн (170 мянган доллар) шагналаа Нигерийн эмэгтэй хандмаа Эстер Ибангод олгосон тухай Agence France-Presse мэдээлжээ.

 

Ибанго нь янз бүрийн шашны болон овгийн бүлэглэлүүдийг эвлэрүүлэхэд хүчин зүтгэл гаргасан, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг хулгайлж байсных нь төлөө “Боко Харам” бүлгийг ил тодоор шүүмжлэн буруутсан гэж япон сан үнэлсэн байлаа.

 

"Энх тайвны шагнал Нивано» нь буддын шашны нэртэй номлогчийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд жил бүр шашны бүлэглэлүүдийн хоорондын хэлхээ холбоог сайжруулахын төлөө тэмцэгч нарт олгодог. Шагналтнууд нь сертификат, алтан медаль ба мөнгөн шагнал хүртдэг аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж