Байгаль орчинг сүйтгэж, малчдын эрхийг ноцтой зөрчиж буй байдлыг өвөрмонголчууд эсэргүүцсээр байна. Эсэргүүцлийн жагсаал өчигдөр нийслэлд болж, Сүхбаатарын талбай, БНХАУ-ын Элчин сайдын яам хүртэл уриа лоозон барин жагссан юм. Жагсагчид өнөөдөр тэмцлээ үргэлжлүүлж, Хятадын Элчин сайдын яамны гадаа 12.00 цагт дахин жагсахаар болжээ. Өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалд Монгол Улсад ажиллаж, амьдардаг 20 гаруй өвөрмонголоос гадна үндэсний үзэлтэй “Даяар монгол”, “Хөх монгол”, “Цагаан хас” бүлгэмийнхэн оролцсон юм. Өнөөдрийн жагсаалд өвөрмонголчуудын тэмцлийг дэмжигчид нэгдэж байгаа аж. Тэд байгаль орчноо аврах, малчдын эрх ашгийг хамгаалахаар тэмцсэн хүмүүсийн амь насыг хохироох, гэмтэж бэртээх зэргээр хууль бус ажиллагаагаа дарагдуулж байгаа явдлыг эсэргүүцэж байгаа юм.
С.Отгон