Лоран Фабиус
Фото: Francois Guillot / Reuters
“Нормандын дөрвөл” гэх орнуудын Гадаад хэргийн сайд нар Украины сөргөлдөөний бүхий л талынханд хандан OSCE-гийн ажиглагч нарт зүүн өмнөд Украины бүх районд бүрэн хэмжээний ажиглалт явуулах хүсэлт тавьсан байна. Энэ тухай Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус сайд нарын уулзалтын дүнгийн талаар ярилцахдаа мэдээлэв.
Хэлэлцээрт оролцогчид, OSCE-гийн ажиглагчдын тусгай хяналтын ажиллагааг эрчимжүүлж, тэдний мандатыг нэмэгдүүлэх мөн нэмэлт санхүүжилт ба тоног төхөөрөмжөөр хангахыг уриалав.
Гал зогсоох дэглэм тогтоох ажиллагааг дээд зэргийн үр дүнтэйгээр дуусгахын төлөө сайд нар байсан гэдгийг Оросын сайд Сергей Лавров мэдэгдлээ. “Миний коллегиуд нэн түрүүнд гермөн, францын төлөөлөгчид ганц ч удаа буудалт гарахгүйг хүлээлгүйгээр хүнд зэвсгийг ар тал руу татах ажиллагааг эхлэх хэрэгтэй” гэж үзлээ хэмээн Лавров хэлж байна. Зарим нэг зөрчил гарч байгаа ч одоо Донбасст байдал хамаагүй сайжирсан гэж сайд тэмдэглэв.
Украины зүүн хязгаарын байдал дээд хэмжээгээр тогтворгүй байгааг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хэлэхдээ, сүүлийн дөрөв хоногт хүчирхийллийн төвшин буурсан ч гал зогсоох хэлэлцээр олон удаа зөрчигдөж байна гэж онцоллоо.
Ш.МЯГМАР