Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, эх нутагтаа шинэлээд буцсан Хакүхо М.Даваажаргал Японд очсоныхоо дараагаар ёкозүнагийн хувиар Мэргэжлийн сүмогийн ажлын графикийн дагуу албан ёсны уулзалт, ажилд оролцож эхэлжээ.
Түүнээс хэсэг сэтгүүлчид нэгэн уулзалтын үеэр өмнөх башёгийн дараагаар 13 дахь өдрийн барилдаанд озэки Кисэносатотой хийсэн барилдааны талаар шүүгч нарыг шүүмжилсэн тухайдаа одоо юу бодож буйг нь лавласан байна. Өмнө нь Хакүхо энэ асуудлаар сэтгүүлчдэд ямар нэгэн тайлбар хийгээгүй байсан тул энэ анхны тайлбар нь байж таарчээ.
“Хүн бүр л өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг гэж би бодож байна. Тухайн үед би өөрт бодогдсоноо л хэлсэн. Тэр бол миний бодол л байсан” гэж Хакүхо хэлсэн байна.
Ийнхүү Хакүхо шүүгч нарын шүүмжилсэндээ ямар нэгэн уучлалт гуйлгүй зөвхөн өөрийн бодол гэдэг үгээр тайлбарлаад өнгөрснийг Японы хэвлэлийнхэн онцлон дурьдаж байгаа ажээ.
Хакүхо-Кисэносатогийн барилдааны бичлэг
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.horom.mn