“Сэцэн ханы хурд-2015” уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

“Сэцэн ханы хурд-2015” уралдаан боллоо

Хан Хэнтий аймгийн хаврын тэргүүн сарын уламжлалт уралдаан хоёрдугаар сарын 22-ны ням гарагт Чингис хаан хотноо амжилттай болж өндөрлөлөө. Дээд гурван насны морьдын уралдаанд  Сүхбаатар, Хэнтий аймаг, Багануур дүүргийн уяачдын 200 гаруй хурдан хүлэг тоосоо өргөн, шандас шалгажээ. Ингээд “Сэцэн ханы хурд-2015” уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.

Азарга-63:

1.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, 2015 оны улсын шилдэг уяач Б.Батцагааны хээр будан /71/
2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул н.Цолмонбаатарын хээр /101/
3. Хэнтий аймгийн Батноров сумын уугуул аймгийн Алдарт уяач Ц.Зоригийн Мөнгөн цагаан /05/
4. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул аймгийн Алдарт уяач Э.Отгонсүрэнгийн саарал /95/
5. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул О.Мижиддоржийн хээр /29/
6. Хэнтий аймгийн Батноров сумын уугуул аймгийн Алдарт уяач Ц.Зоригийн шарга /04/
7. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул аймгийн Алдарт уяач Ч.Гантөмөрийн хүрэн /11/
8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Г.Эрдэнэбулагийн хүрэн /32/
9. Хэнтий аймгийн Батноров сумын уугуул Б.Баянмөнхийн хүрэн халзан /23/
10. Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Бямбацогтын хээр/33/

 

Их нас- 86

1. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны харьяат Г.Калинагийн зээрд халзан/58/
2. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул н.Тунгалагтамирын Ембүү хүрэн/22/
3. Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул н.Энхбатын зээрд/30/
4. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул А.Даржаагийн цагаан /15/
5. Хэнтий аймгийн Батноров сумын уугуул аймгийн Алдарт уяач Ц.Зоригийн хар /19/
6. Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул сумын Алдарт уяач Ж.Рагчаагийн цагаан/13/
7. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Бат-Өлзийгийн бор /06/
8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Г.Эрдэнэбулагийн хүрэн /68/
9. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Энх-Уянгын хээр/51/
10. Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул Х.Гантулгын хүрэн /61/

Н.АЛТАНТӨГС

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж