Х.Монголжин, түүний чацуутнуудад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

Х.Монголжин, түүний чацуутнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнууд, тэднийг эх барьсан эмч, эмнэлгийн мэргэжилтэнд баяр хүргэх ёслол өнөөдөр боллоо. Ёслолд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Үндэсний статистикийн хорооны дарга нар оролцсон юм. Мөн гурван сая дахь иргэний чацуутнуудыг эх барьж авсан хүйн ээж нар, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, эмч мэргэжилтнүүд, чацуутнуудын эцэг, эхтэй цахимаар холбогдсон юм.

Өнөөдрөөс яг нэг сарын өмнө гурван сая дахь иргэн Х.Монголжингоо мэндэлсэн бөгөөд Х.Монголжингоо болон түүний чацуутнуудын нэг сар хүрч буй өдрийг тохиолдуулан энэхүү баяр хүргэх ёслолыг хийж буйг Эрүүл мэнд спортын сай Г. Шийлэгдамба талархлын үгэндээ онцолжээ. Гурван сая дахь иргэний "Батламж" гарын бэлгийг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар уламжлуулан өнөөдөр өгсөн юм.

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан “Эрүүл мэндийн салбарынханд гурван сая дахь иргэний тодруулахад хүчин чармайлт гаргаж, хамтран ажилласныг цохон тэмдэглээд "Талархал" -ын батламж гардуулсан юм. Мөн "Макс Эксим” ХХК гурван сая дахь иргэнд жилийн хэрэгцээний живхийг хүргүүлжээ. Нийслэл болон хөдөө орон нутгийн амаржих газарт гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг эх барьж авсан эмч, эх баригч нарт баяр хүргэж, Монгол Улсын хүн амыг өсөхөд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын гурван сая дахь болон чацуутныг эх барьж, түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулж "Батламж" гардуулан өглөө.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж