МБОИЗ-өөс урт нэртэй хуулийн өөрчлөлтийг УИХ-аар битүүний өдөр батлах гэж байна гэж эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийж байсан ч тусыг эс олжээ. Битүүний өдөр буюу намрын чуулган завсарлах сүүлчийн хуралдаанаар иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан энэхүү хуулийн өөрчлөлтийг баталсан. Уг хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн үеэс УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд эсэргүүцэж, нухацтай судлах шаардлага байна гэж үзэн, завсарлага авч байсан ч эцсийн мөчид УИХ шийдвэрээ гаргалаа. Энэ хуулийн хүрээнд гол мөрөн, ой, усны эхтэй холбоотойгоор 300 гаруй газар уул уурхайн олборлолт сэргэх боломжтой болно гэж үзэж буй. Ингэхдээ олборлолтыг хийхдээ тогтоосон хязгаарлалтын бүсээс 200 метрээс дотогш нэвтрэхийг хуулиар хориглоод байна.
Эх сурвалж: www.polit.mn