Ангела Меркель, Владимир Путин, Франсуа Олланд
Фото: Дмитрий Азаров / "Коммерсантъ»
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Оросын төв телевизээр ярилцлага өгөхдөө, ХБНГУ-ын канцлер, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нартай ямар харилцаатайгаа ярьжээ. "Бүрэн дүүрэн итгэл гэр бүл бүрд ч байдаггүй. Олон улсын төвшинд тэр нь улам ээдрээтэй. Гэхдээ миний бодлоор бид бие биенээ ойлгож, ерөнхийдөө бие биендээ итгэдэг юм шиг байна. Мэдээж итгэхгүй байх элемент заримдаа байдаг. Гэхдээ надад итгэхгүйгээсээ итгэх нь илүү олон тохиолддог. Ямар ч байсан манай үнэмшилд тэд итгэдэг” хэмээн В.Путин хэлэв.
Украины ерөнхийлөгч Петр Порошенкотой ямар харилцаатай байгаагаа тодотгохдоо Путин “Түүний зарим мэдэгдлүүд нь гайхал төрүүлдэг. Тухайлбал, жилийн өмнөх Майданы хэрэг явдалд Кремлийн аппаратын ажилтнууд холбоотой гэдэг нь” хэмээн онцлов.
Мөн тэрээр Украины сөргөлдөөн дэх нацист өнгө аясыг Европын лидерүүд үл анзаардаг ч байдлыг зохицуулахын төлөө байгаа гэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР