Путин үр тарианы экспортын хоригоо цуцлав

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Путин үр тарианы экспортын хоригоо цуцлав

Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн Орос үр тарианыхаа экспортын хоригийг цуцалж байгааг ерөнхий сайд Владимир Путин ерөнхий сайдын орлогч Виктор Зубковыг дуудан уулзахдаа хэлжээ.

Өмнө мэдээлж байснаар уг хориг есдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилнэ гэгдэж байлаа. Үр тарианы худалдааны шинжээчдийн хэлснээр хориг тавьснаар Оросын өмнөд нутгуудад үр тарианы илүүдэл хуримтлал бий болгосон. Энэ нь үр тариаг бүтээгдэхүүний үнэ цэнийг унаган ирэх ургацад сөрөг нөлөөлөхөөр болсныг тэмдэглэж байна.

Өнгөрсөн зуны түймэрт ургацаа шатаалгасан Орос наймдугаар сарын 15-наас үр тарианы экспортдоо хориг тавьсан юм. Энэ жилийн хувьд Орос дотоодын хэрэглээний 72-74 сая тонн үр тарианаас гадна экспортын бүтээгдэхүүнтэйгээ нийлүүлээд 85 сая тонн ургац авах хэрэгтэй гэж тооцоолж байгаа ажээ. Ричард Брэнсон. Фото: Александра Котомина, “Лента.Ру”

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж