“Ливерпүүл” Айбтай гэрээгээ сунгана

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

“Ливерпүүл” Айбтай гэрээгээ сунгана

Энэ улирлаас “Ливерпүүл”-ийн бүрэлдэхүүнд нэгэн залуу Англи хагас хамгаалагч тодорч гарч ирээд байгаа нь Жордан Айб юм. Рахим Стерлингийн араас залган гарч ирсэн энэ залууг Английн ирээдүй гэж мэргэжилтнүүд үнэлж байгаа. Мөн “Ливерпүүл”-ийн салшгүй нэг хэсэг болох боломжтой гэж үзэж буй юм.

Тиймдээ ч “Ливерпүүл” клуб түүнтэй ойрын хугацаанд гэрээгээ сунгахаар болоод байгаа ажээ.  Эдүгээ 19-хөн настай англи залууг “Ливерпүүл”-ийн дасгалжуулагчдын баг маш өндрөөр үнэлж байгаа юм.  Тиймдээ ч ойрын үед гэрээг сунгах хэлэлцээрийг хийхээр болоод байгаа ажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж