системээ хэд хоногийн дараа танилцуулах гэж байна. Бүтээгдэхүүн нь
Nvidia Tegra-гийн чиптай төхөөрөмж дээр ажиллах юм байна. Ийм таблетыг
2012 онд худалдаанд гаргана гэж байгаа. Гэхдээ энэ нь хэт оройтсон
байхыг үгүйсгэх аргагүй.
“Microsoft” энэ долоо хоногтоо багтаан таблетийн үйлдлийн шинэ системээ
үзүүлэх гэж байгааг “Bloomberg” агентлаг мэдээлэл бүхий гурван эх
сурвалжийн мэдээндээ үндэслэн дамжуулсан байна. “Windows”-ийн
ерөнхийлөгч Стивен Синофски танилцуулгыг “All Things D” портал дээр
хийхээр төлөвлөсөн байна. Мөн дэд ерөнхийлөгч Стив Гуггенхаймер нь шинэ
бүтээгдэхүүнээ тавдугаар сарын 31-нд Тайбэй хотноо болох олон улсын
компьютерийн үзэсгэлэн дээр үзүүлэх гэнэ. “Microsoft” компанийн албан
ёсны төлөөлөгч Марк Мартин энэ мэдээлэлд тайлбар хийхээс татгалзсан
байна.
Шинэ “Windows”-д Nvidia Tegra-гийн чиптай таблет суулгасан байна гэж эх
сурвалж мэдээлсэн байлаа. Энэ чип нь смартфоны зах зээлд давамгайлдаг
ARM технологийг ашигладаг ажээ. Ийм маягийн ARM-чипээр “Apple”
компанийн iPad таблет ба Google Androidаар ажилладаг төхөөрөмжүүд
тоноглогдсон байдаг.
Энэ мэдээ гарсны дараа “Microsoft” компанийн хувьцааны үнэ хоёр хувиар
нэмэгдэн 24,67 ам.доллар болов. Nvidia-гийн үнэт цаас 2,5 хувиар
нэмэгдэн 18,82 ам.доллар хүрчээ.
“Microsoft”-ийн өмнөх таблет амжилтгүй болсон. Сенсорын хоёр дэлгэцтэй
Courier төсөл үйлдвэрлэлд ороогүй юм. Түүнийг бүтээж байсан янз бүрийн
дамжлагын талаар мэдээлэл интернэтээр цацагдаж байсан ч уг төхөөрөмж
танилцуулаагүй өнгөрсөн билээ. Таблетийг Apple-ийн iPad гарч ирэхээс
өмнө бүтээж байгаад сүүлчийн дамжлага дээр нь зогсоосон юм. Courier
төсөл дээр ажиллаж байсан Pioneer Studios гэх дизаины товчоогоо
корпораци хэд хоногийн өмнө хаажээ.
Windows үйлдлийн системийн худалдаа ерөнхийдөө уналтад байгаа. Энэ
жилийн нэгдүгээр улиралд худалдааны уналт 4,4 хувиар өмнөх жилийнхээсээ
буурсан байв. Уналт нь хоёр улирал дараалан ажиглагдлаа. Windows-ийг
хариуцсан салбарын орлого 4,45 тэрбум ам.доллар байгаа нь төлөвлөгдсөн
4,6 тэрбумаас багасчээ. Улирлын дотор компани нь Windows 7-гийн
лиценцлэгдсэн 350 сая хувийг худалдсан байлаа.
“Microsoft” компанийн ерөнхий захирал Стив Баллмер байдал тийм ч муу биш
гэдгийг зах зээлд итгүүлэхээр оролдож байна. “Бид өрсөлдөөнд байгаа.
Шулуухан хэлэхэд бид муу биш байга. Энэ өрсөлдөөн нь Windows-ийг шинэ
хэлбэр, нөхцөл рүү түлхэж байна” хэмээн тэрээр хэлжээ. Windows 8 гэж
нэрлэгдээд байгаа шинэ үйлдлийн системтэй таблетуудыг 2012 оноос
үйлдвэрлэж эхлэхээ Баллмер хэлэв.
Өмнө нь үйлдлийн шинэ системтэй таблет 2012 оны хоёрдугаар хагасаас
наана гарахгүй гэж байлаа. Энэ хугацааг жилийн эхэн болгож наашлууллаа
гэхэд өрсөлдөгч нараасаа хоцорч магадгүй.
Өнгөрсөн улиралд Apple 4,69 сая iPad худалдсан. “Windows хувилбартай
таблет үнэн хэрэгтээ 2012 онд гарч ирэх юм бол тэр цагаар Apple
iPad-ынхаа гурав дахь үеийг худалдаанд гаргасан байна” гэж Gartner
судалгааны компанийн шинжээч Майкл Гартеберг ярилаа. “Таблетийн зах
зээлд ойрын хоёр жилдээ iPad таблет 70 хувийг нь эзлэн ноёрхож байх
болно” гэдэгт Needham & Co. судалгааны компанийн шинжээч Чарли Вулф
итгэлтэй байна.