Алдарт уяачдын нэрэмжит дөрвөн насны морьдын уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

Алдарт уяачдын нэрэмжит дөрвөн насны морьдын уралдаан боллоо

17-р жарны модон хонь жилийн сар шинийн баярт зориулан морин жилд Орхон аймгийн алдарт уяач цол хүртсэн уяачдын нэрэмжит хурдан морины уралдаан шинийн тавны өдөр зохион байгуулагдлаа. Тус уралдаанд азарга, их нас, соёолон, эрлийз 4 насны 200 гаруй шандаст хурдан хүлгүүд уралдсан бөгөөд алдарт уяачдын мялаалга уралдаан их насны уралдаанаар эхэлсэн.

Их насанд 60 гаруй морь уралдаж түрүү магнайд Б.Баясгалангийн суман хүрэн, аман хүзүүнд Д.Батдэлгэрийн хүрэн зүсмийн морь, айргийн 3-т С.Ганжаргалын хүрэн зүсмийн морь тус тус хурдалж уясан эзэн, хурсан олноо баясгалаа. Хаврын тэргүүн сарын шинийн 5-ны алдарт уяачдын мялаалга уралдаанд аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажилласан байна.

Хурдан морь унаач хүүхдүүд унасан морины наснаас шалтгаалан нар салхи шуурга, цастайг үл хамааран 10-30 км газар туулдаг. Өвлийн уралдаанд хүүхдийн хацар, чих, гар хөл нь хайрагдах, мориноос унаж гэмтэх тохиолдол гардаг.Энэ ч утгаараа хурдан морь унаач хүүхдийн аюлгүй байдлыг сайтар хангаж, стандартат нийцсэн хувцас хэрэглэл өмсүүлж уралдуулах ёстой байдаг.

Энэ удаагийн уралдаанд зарим хүүхдэд стандарт шаардлага хангасан малгай өмсгөөгүй дутагдал байгааг хэлж байна.Уралдааны үеэр 3 хүүхэд мориноос унасан ч гэмтэл аваагүй гэдгийг хэллээ. Дараа дараагийн удаа зохион байгуулагдах хурдан морины уралдаанд стандарт шаардлага хангаагүй дугуйны малгай өмссөн хүүхэд уралдуулахгүй байх саналаа ХГБХХ-ээс морин спорт уяачдын холбоонд тавьсан байна.

Эх сурвалж: erdenetinfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж