XVII жарны хөхөгчин модон хонин жилийн шинийн тавны өдөр Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын удирдлага болон гишүүд сар шинийн золголт хийлээ. Золголтод дүүргийн Ардчилсан намын дарга Ш.Одгэрэл, Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, мөн дүүргийн ахмадын хорооны дарга Б.Батмөнх нарын удирдлагууд хүрэлцэн ирж намын гишүүд дэмжигчид, ахмадуудтайгаа золгосон байна. Энэ үеэр дүүргийн Ардчилсан намын дарга Ш.Одгэрэл гишүүн дэмжигчдэдээ гарч буй хонь жилдээ эрүүл саруул, энх тунх, элбэг хангалуун байхыг ерөөлөө.
С.СҮРЭН