Д.Эрдэнэбилэг 14 дүгээр байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг 14 дүгээр байрт шалгарлаа

Даамын өлгий нутаг гэгддэг Голланд улсын Эммелорд хотноо энэ сарын 7-нд эхэлсэн 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бямба гаригт дүнгээ гаргалаа. Дэлхийн шилдгийн шилдэг 20 даамчин тойргоор тоглож, аваргаа тодруулсан тус тэмцээнд Монгол Улс төдийгүй Ази тивийг төлөөлөн их мастер Д.Эрдэнэбилэг оролцсон юм. Тэрбээр нийт 19 өргөөс гурав хожиж, 12 тэнцэж, дөрөв хожигдсоноор нийт 18 оноогоор 14 дүгээр байрт бичигдлээ. Харин дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОХУ-ын их мастер Александр Георгиев долоо хожиж, 12 өрөгт тэнцсэнээр ганц ч хожигдолгүй, нийт 26 оноогоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн байна.

Азийн дөрвөн удаагийн аварга Д.Эрдэнэбилэг тоглолтын дүн:

I өрөг: Аллан Силва /Бразил/ 0-2 Д.Эрдэнэбилэг
II өрөг: Д.Эрдэнэбилэг 1-1 Александр Шварцман /ОХУ/
III өрөг: Моуродоулло Амриллаев /ОХУ/ 1-1 Д.Эрдэнэбилэг
IV өрөг: Д.Эрдэнэбилэг 2-0 Алишер Артыков /Узбекистан/
V өрөг: Вадим Вирный /Герман/ 1-1 Д.Эрдэнэбилэг
VI өрөг: Д.Эрдэнэбилэг 1-1 Александр Гетманский /ОХУ/
VII өрөг: Александр Могильянский /АНУ/ 1-1 Д.Эрдэнэбилэг
VIII өрөг: Д.Эрдэнэбилэг 1-1 Александр Георгиев /ОХУ/
IX өрөг: Алексей Чижов /ОХУ/ 1-1 Д.Эрдэнэбилэг
X өрөг: Роел Бумстра /Голланд/ 2-0 Д.Эрдэнэбилэг
XI өрөг: Д.Эрдэнэбилэг 1-1 Анатолий Гантварг /Беларусь/
XII өрөг: Алексей Домчев /Литва/ 2-0 Д.Эрдэнэбилэг
XIII өрөг: Д.Эрдэнэбилэг 2-0 Эдвард Бузинский /Литва/
XIV өрөг: Гунтис Валнерис /Латви/ 2-0 Д.Эрдэнэбилэг
XV өрөг: Д.Эрдэнэбилэг 0-2 Жон-Марк Ндьофан /Камерун/
XVI өрөг: Мор Сек /Сенегал/ 1-1 Д.Эрдэнэбилэг
XVII өрөг: Д.Эрдэнэбилэг 1-1 Александр Бальякин /Голланд/
XVIII өрөг: Пим Мьерс /Голланд/ 1-1 Д.Эрдэнэбилэг
XIX өрөг: Д.Эрдэнэбилэг 1-1 Вьеб ван дер Вик /Голланд/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж