Монгол циркийг Өмнөд Африкт сурталчилна

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

Монгол циркийг Өмнөд Африкт сурталчилна

Монголын циркийн жүжигчин Х.Батмөнх уран бутээлч нөхдийн хамт Өмнөд Африкт хувийн цирк байгуулан ажиллаж байгаа билээ. Тэрбээр “Dream circus’’-ээ 1998 онд байгуулж байсан юм.

17 жилийн турш амжилттай ажиллаж байгаа энэ циркт Монголын болон бусад улсын жүжигчид тоглож, тус тивийг тойрон аялан тоглодог юм.

Тэгвэл удахгүй “Dream circus” дэргэдээ циркийн сургуультай болох гэнэ.

Монголын циркийн үзүүлбэрүүдийг таниулах энэ циркийн сургуульд монгол багш нар ажиллах юм билээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж