Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар төрөх эмнэлэг 2011 оноос баригдаж эхэлсэн юм. Одоогоор барилгын гүйцэтгэл 100 хувь дуусч, Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр ээлжлэн цэвэрлэгээ хийж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Д.Арвин ч их цэвэрлэгээний ажилд биечлэн оролцжээ. Төрөх эмнэлэгийн шинэ байр гуравдугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийх аж.