Обама америкчууддаа хайртайгаа зарлав

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

Обама америкчууддаа хайртайгаа зарлав

Барак Обама
Фото: Manuel Balce Ceneta / AP

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама долоо хоног тутмын радио илгээлтдээ, Америкт маш хайртай, “мангаруудад нь хүртэл” маш хайртай гэж мэдэгдэв. New Yorker сэтгүүл тодруулснаар ийм мэдэгдлийг Обама хоёрдугаар сарын 21-нд хийжээ.

 

“Америк орон нь залуу, хөгшин, дорой, хүчтэй, ухаантай, тэнэг янз бүрийн хүмүүсээс бүрэлддэг. Үнэндээ усан тэнэг хүмүүс алиалагч нар шиг өөрсдийгөө авч явдаг ч тэд Америкийн нэг хэсэг учраас би тэдэнд хайртай. Тэд багагүй том орон зайг эзэлдэг” хэмээн Обама мэдэгджээ. Тэр өдрийн илгээлтдээ америкийн лидер үндэстэндээ хандан эв нэгдэлтэй байхыг уриалсан байлаа. “Алив, бүгдээрээ хамтран АНУ-ын төлөө ажиллацгаая. Үүний тулд бид бүх ялгаагаа орхих хэрэгтэй. Оюун ухааны ихээхэн ялгаа ч энд хаягдах ёстой. Тийм байх ёстой” хэмээн ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж