Оскарын түүхэн дэх хамгийн дэгжин даашинзууд

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

Оскарын түүхэн дэх хамгийн дэгжин даашинзууд

Жулиа Робертс 2001 оны “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг Эрин Броковичийн дүрээрээ хүртсэн билээ. Тэрээр шагналаа гардаж авахдаа Валентиногийн цагаан эмжээр бүхий хар даашинзаар гоёсон нь хамгийн шилдэг даашинзаар нэрлэгддэг байна.

Холливудын гоо үзэсгэлэн хэмээн өргөмжлөгддөг Одри Хепберн 1954 онд “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг “Ромын амралт” кинонд тоглосон дүрээрээ хүртэхдээ өмссөн Гивенчигийн урласан цэцгэн хээ бүхий цагаан даашинзаар гангарчээ. Загвар зохион бүтээгч Одри Хепбернп нийтдээ долоон даашинз хийж өгч байсны хамгийн анхных нь энэ даашинз болсон байна.

Грейс Кели 1955 онд Оскар гардаж авахдаа хамгийн алдартай хувцасны дизайнер Эдит Хедын урласан номин цэнхэр даашинзыг өмсөж байжээ. Энэхүү даашинзны зөвхөн материал нь л гэхэд 4000 ам.долларын өртөгтэй бүтсэн учраас хамгийн үнэтэй даашинзаар тухайн үедээ нэрлэгдэж байжээ.

Хилари Суонк 2005 онд “Сая долларын бүсгүй” киноны боксчин бүсгүйн дүрээрээ Оскар хүртсэн билээ. Түүний өмссөн сул загвартай, урт хормой бүхий гүн цэнхэр даашинз Ги Ларош брендынх байлаа.

Хатан хаан Клеопатрагийн дүрээр үзэгч олны сэтгэлд үлдсэн гоо үзэсгэлэнт хатагтай Элизабет Тейлор 1960 онд анхныхаа Оскарыг хүртэж байжээ. Алтлаг сарнайнуудаар чимсэн цагаан хормой, шаргал цээживч бүхий даашинз өмссөн нь Кристиан Диорын бүтээл байжээ.

Холли Берри бол Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн хамгийн анхны өнгөт арьстан эмэгтэй юм. Тэрээр 2002 онд Оскар гардаж авахдаа Эли Саабын урласан улаан хүрэн хормойтой, цэцгэн чимэгтэй торон даашинзаар гоёж байжээ.

Гвинет Пелтроу. Жил бүрийн Оскарын улаан хивсний ёслолд өөрийн гэсэн өнгө төрхөөр ялгарч чаддаг цөөн хэдэн хүчирхэг бүсгүйчүүдийн нэг тэрээр 2012 онд Том Фордын урласан классик цагаан даашинзаар гангарсан нь шилдгүүдийн жагсаалтад багтжээ. Шулуун загвартай урт номрог бүхий цагаан даашинз нь хамгийн энгийн хэрнээ тансаг харагдуулсан даашинзаар нэрлэгддэг байна.

Францын гоо үзэсгэлэн Марион Котиллард 2008 онд алдарт дуучин Эдит Пиафын дүрээрээ Оскар авсан билээ. Шагналаа гардахдаа загасан хайрс шиг хээ бүхий цагаан даашинзаар гангарч байжээ. Энэхүү даашинзыг Жан Поль Готье урлан бүтээжээ.

Загварын чиг хандлагыг харуулж чаддаг зоригтой бүсгүйчүүдийн нэг Анжелина Жолигийн 2012 онд өмссөн Версачегийн хар даашинз энэхүү жагсаалтад бичигджээ. Хамба хилэн материалтай өндөр оноо бүхий энэхүү даашинз тухайн жилийн хамгийн шилдэг даашинзаар нэрлэгдэж байсан билээ.

Шарлиз Терон 2004 онд Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг гардсан билээ. Тэрээр битүү шигтгээ бүхий Гуччи брендын даашинзыг сонгон гоёсон байжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж