“Урлагийн нийгэмлэг”-ийн залуус орон нутгийг зорино

Хуучирсан мэдээ: 2015.02.23-нд нийтлэгдсэн

“Урлагийн нийгэмлэг”-ийн залуус орон нутгийг зорино

Залуу уран бүтээлчдийг дэмжих, Монголын урлагийн өнөөгийн байдал, тулгамдаад буй асуудлын тухай санал бодлоо илэрхийлэх зорилготой байгуулагдсан “Урлагийн нийгэмлэг”-ийн залуус орон нутгийг зорихоор төлөвлөжээ. Дуучин И.Номингоор ахлуулсан тус хамт олон шинийн 6-ны билэгт сайн өдөр баруун аймгуудыг зорих аж. Тэд аймгийн театруудад хамтарсан тоглолтоо толилуулах бөгөөд орон нутгийн театрын уран бүтээлчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулах юм.

Сонирхуулахад тус нийгэмлэгт “Мотив” хамтлагийн залуус болон жүжигчин А.Ганчимэг зэрэг 20 залуу уран бүтээлч багтдаг юм.

Ч.ЦАСХАН

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж