Энэ хоёрдугаар сарын 25-28-ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо ОХУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Красноярскийн эдийн засгийн XII чуулган” зохиогдох гэж байна. Чуулганы зохион байгуулах хороог ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Аркадий Дворкович тэргүүлнэ. 2015 оны эдийн засгийн энэ чуулган нь “Орос улс болон Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд. Интеграцын бодлогоос хөгжлийн төслүүдэд” гэсэн сэдвээр явагдах юм. Ажил хэрэгч төслийн хөтөлбөрт дараахь арга хэмжээнүүд зохиогдоно. Үүнд:
Хоёрдугаар сарын 25-26-ны өдрүүдэд Залуучуудын чуулган;
Хоёрдугаар сарын 27-нд (Чуулганы эхний өдрийн гол хуралдаан) “Орос улс болон Ази Номхон Далайн бүс нутгийн орнууд. Интерграцын бодлогоос хөгжлийн төслүүдэд”сэдвээр бүгд хуралдаан;
Хоёрдугаар сарын 28-ны өдөр (Чуулганы хоёрдахь өдрийн гол хуралдаан ) “Хямрал уу, аль эсвэл боломжийн цаг уу? Орос улсын эдийн засгийн дотоод асуудал” сэдэвт бүгд хуралдаан;
Хуралд оролцогчид ОХУ-ын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар нээлттэй мэтгэлцээний хэлбэрээр хэлэлцэх юм. Ялангуяа, импортыг орлуулах болон Ази-Номхон далайн бүс, Латин-Америкийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлууд дээр голчлон анхаарах болно.
“Красноярскийн эдийн засгийн чуулган” уламжлал ёсоор ОХУ-д жилийн эхний олон нийтийн болон ажил хэрэгч улирлыг нээдэг юм. Чуулган зохиогдож эхэлсэн үеэсээ Оросын экспертын төвийн талбай хэмээгдэх онцгой статустай болсон билээ.
2014 онд чуулганы гол мэтгэлцээнүүдэд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Шадар сайд И.И. Шувалов оролцсон. Чуулганд 7000 хүн оролцсоны дотор Оросын 71 бүс нутгийн болон дэлхийн 33 орны төлөөлөгчид оролцож байжээ. Чуулганаар нийт 239,6 тэрбум рублийн хөрөнгө оруулалтын 28 хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Арга хэмжээнд уламжлал ёсоор ОХУ-ын Засгийн газар, ОХУ-ын Холбооны хурал, Орос улсын Холбооны болон бүс нутгийн эрх баригчид болоод хөгжлийн институт, төрийн болон бизнесийн корпорациуд хийгээд орос, гадаадын шинжээчид оролцоно. Одооноос Дэлхийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк, БНХАУ-ын Тээврийн яам, ОХУ дахь Аргентины ЭСЯ, Перу улсын ЭСЯ, Мексикийн ЭСЯ, Никарагуагийн ЭСЯ, Кубын ЭСЯ, Уругвайн ЭСЯ, Орос улс дахь Эквадорын Худалдааны төлөөлөгчдийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк, McKinseyand Company, Японы Орос болон ТУХН- ийн орнуудтай худалдаагаар харилцах холбоо, Sun Investment LLC (Япон) оролцох мэдэгдлээ ирүүлээд байна. Монгол улсаас одоогийн байдлаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар төмөр зам, Монголын хөгжлийн банк болон “Багануур“ хувь нийлүүлсэн компани тус тус оролцохоор мэдэгдээд байна.
Чуулганд оролцогчдыг албан ёсны сайт www.krasnoforum.ru дээр нээлттэй бүртгэж байна. Зохион байгуулах хороо сонирхож байгаа бүх түншүүдийг Красноярскийн эдийн засгийн XII чуулганы арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Краснояркийн эдийн засгийн XII чуулганы гүйцэтгэх зөвлөл
+7(499)940-93-29, registrator@krasnoforum.ru