
Мөн мэдээлэл технологийн салбарын бүхий л байгууллагуудыг хамруулсан “ICT 90 EXPO” үзэсгэлэнг яармаг “мишээл экспо” төв дээр энэ сарын 27-31 өдрүүдэд болж байна.
Үзэсгэлэнгийн үеэр байгууллагууд өөрсдийн давуу тал болон ололт амжилтаа байгууллага хамт олонд сурталчилан олон төрлийн урамшуулал зарласан байна.
Цахим хуудас эрхлэгч болон байгууллага хамт олонд зориулан “Үндэсний дата төв”-өөс зургадугаар сарын турш цахим хуудсаа үнэгүй байршуулах эрх олгож байна. Энэхүү боломжийг ашиглахыг хүсвэл мишээл экспо төвд байрлах Үндэсний дата төвийн павилонд хүрэлцэн очно уу.