Хойд Солонгос жуулчин хүлээж авахгүй

Хуучирсан мэдээ: 2015.02.23-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос жуулчин хүлээж авахгүй

 

Хойд Солонгосын албаныхан Эбола вирусын халдвар тус улсад тархахаас сэргийлэн марафон тэмцээнд гадаадын жуулчдыг оролцуулахгүй гэдгийг мэдэгджээ. Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо ирэх дөрөвдүгээр сард жуулчдын дунд марафон тэмцээн зохиогддог уламжлалтай. Бээжинд төвтэй “Корёо” аялалын компанийн Ник Боннер Пхеньянд ирэх дөрөвдүгээр сарын 12-нд болох тэмцээнд гадныхныг оролцуулахгүй зөвхөн Хойд Солонгосын иргэдийг оролцуулахаар болсныг тодруулжээ. “Корёо” аялалын компанид 400 гаруй гадаадын жуулчин энэ жилийн Пхеньяний марафонд оролцохоор бүртгүүлсэн аж.

 

Олон мянган хүний амийг авсан Эбола вирусын халдвар Баруун Африкт тархаж, Европ, АНУ-д бүртгэгдсэний дараа Хойд Солонгос өнгөрсөн аравдугаар сард хилээ хааж, жуулчдыг хориглосон билээ. Пхеньяний зүгээс Эбола вирусыг АНУ биологийн зэвсэг болгон ашиглах зорилгоор бүтээсэн хэмээн хэвлэлээр сурталчилж буй аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж