Тэргүүний ажилтан албан хаагч, өндөр настнуудыг Төрийн дээд одон медалиар шагналаа Сар шинийн босгон дээр олон жилийн турш үр бүтээлтэй ажиллаж эрхэлсэн хөдөлмөртөө амжилт гаргасан эрхэм хүмүүсийг шагнаж урамшуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагддаг уламжлалтай билээ. Өнөөдөр манай аймгаас Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор “Эрдэнэт” дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Осорын Ганбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтан Шагдарын Батдэлгэр, нар шагнууллаа.

Түүнчлэн алтан газас одонгоор 19 хүн хөдөлмөрийн хүндэт медалиар 10 хүн тус тус шагнагдлаа. Мөн сар шинийн босгон дээр Орхон аймгаас Монгол улсын Гавъяат багш гэх хүндтэй цол тэмдгийг ахмад багш Д. Мандахсан хүртсэн баярт үйл явдал тохиолоо. Түүнчлэн Орхон аймгийн засаг даргын захирамжаар Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 19 хүнийг шагнан урамшууллаа. Мөн Улиран одож буй модон морин жилд мал аж ахуй, газар тариалангийн салбарт үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан Баян-Өндөр сумын Баянбулаг багийн малчин Б. Даваасүрэн, Жаргалант сумын Малчин багийн малчин Г. Нямгэрэл, Ж. Цэвэгжав, Жаргалант сумын Дулаан-уул багийн малчин Х. Эрдэнэболд нар 2014 оны Орхон аймгийн “Сайн малчин”, Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн Э. Энхтүвшин 2014 оны “Тэргүүний фермер”, Баян-Өндөр сумын Оюут багийн тариаланч Б. Оюун, Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Д. Пүрэвдорж, Жаргалант сумын “Орхон тариа” ХХК-ийн тракторч- комбайнч Д. Ёндонжамц нар аймгийн 2014 оны “Тэргүүний тариаланч”, Жаргалант сумын “Орхон тариа” ХХК, “Талын нуур” ХХК 2014 оны аймгийн “Тэргүүний тариаланч хамт олон”-оор тус, тус шалгарлаа.
Хөхөгчин хонь жилийг шагналын хураар угтсан энэ өдөр Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газраас өнгөрч буй морин жилд ажилүйлсээрээ манлайлан ихийг хийж бүтээсэн иргэдийг шагнан урамшуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм. тодруулбал Баян-Өндөр сумын засаг даргын жуух бичгээр 12 иргэн, Баян-Өндөр сумын “Хүндэт тэмдэг”-ээр 10 хүнийг шагнан урамшууллаа. Мөн аймгийн “Тэргүүний тариаланч”-аар шалгарсан иргэдэд хүндэтгэл үзүүллээ.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
