Петр Порошенко
Фото: Sergei Supinsky / AFP
Украины ерөнхийлөгч Петр Порошенко Словакийн ерөнхийлөгч Андрей Кискатай уулзах үеэр Минскийн тохиролцоог хэрэгжүүлэхийн тулд Европ Орост үзүүлэх шахалтаа чангатгахыг уриалсан тухай Украины тэргүүний сайтад өгүүлжээ.
Порошенко Донбассын байдлын талаар Кискад ярьсан байна. “Епропын орнуудын хүчин чармайлт нь минскийн тохиролцоонд Оросын хүлээсэн үүргийг биелүүлэхэд нь чухал үүрэгтэйг ерөнхийлөгч онцоллоо” гэж мэдээнд өгүүлжээ.
Хоёрдугаар сарын 20-нд Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск мэдэгдэхдээ, ЕХ-ны гишүүн орнуудын лидерүүд Оросын эсрэг шинэ хориг авах боломжийн талаар ярилцаж байна гэсэн юм. Хоёрдугаар сарын 22-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мөн л Минскийн тохиролцоог зөрчиж байгаагийнх нь төлөө Москвагийн эсрэг шинэ хориг тавихыг үгүйсгэсэнгүй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР