Сар шинийн өдрүүдэд буюу өчигдрийн байдлаар ам.долларын ханш 11 төгрөгөөр өссөн байсан. Тэгвэл өнөөдөр Арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 1976-1980 төгрөгтэй тэнцэж буй бол “Найман шарга” зах дээр 1975 төгрөг байна. Энэ нь өчигдрийнхөөс өөрчлөлт ороогүй гэсэн үг юм. Өчигдөр Монголбанкны зарласан ханш нь 1973 төгрөг байлаа.
Сар шинийн өдрүүдэд доллар буурсангүй өссөн шалтгааныг эдийн засагчид эрэлттэй холбон тайлбарлаж байлаа. Хавар бүтээн байгуулалтын улирал эхлэхээр долларын ханш улам нэмэгдэж болзошгүй байна.
М.ЯЛАЛТ