Дугаарын хязгаарлалт үйлчилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.02.23-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалт үйлчилж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сар шинийн  өдрүүдэд буюу шинийн 1, 2- нд бүх нийтээрээ амрах баярын өдрүүд, 3, 4-нд амралтын өдрүүд таарч байгаа учраас хоёрдугаар сарын 19, 20, 21, 22 –ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар зохицуулсан билээ. Тэгвэл өнөөдрөөс /хоёрдугаар сарын 23/ эхлэн авто тээврийн улсын дугаарын хязгаарлалтыг ердийнхөөрөө мөрдөгдөж эхэллээ. Тиймээс өнөөдөр “1”, “6”-гаар төгссөн машинууд хөдөлгөөнд оролцох хориотой юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж