&#34Birdman&#34 &#34Оскар&#34-ыг түүлээ

Хуучирсан мэдээ: 2015.02.23-нд нийтлэгдсэн

&#34Birdman&#34 &#34Оскар&#34-ыг түүлээ

“Оскар”-ын шагналт Бен Аффлек шилдэг найруулагчийг зарлахаар гарч ирэв. Ийнхүү “шилдэг найруулагч” номинацид “Бердмен” киноны найруулагч Алехандро Гонсалес Иньяррито тодорлоо.


Кейт Бланшетт “Шилдэг эрэгтэй дүр”  номинацид “Стивен Хокингийн хорвоо” киноны дүрийг бүтээгч Эдди Редмэйн ялсныг зарлав.


“Шилдэг эмэгтэй дүр” номинацийг ялагчаар “Нөгөө л Элис хэвээрээ” киноны эмэгтэйн дүрийг бүтээгч Жуллианна Мур ялсныг Мэтью МакКонахи зарлав.


Шилдэг киногоор “Birdman” шалгарч, Оскар гардлаа

 

Киноны шилдэг хөгжим төрөлд “The Grand Budapest hotel” киногоор хөгжмийн зохиолч Александре Десплат Оскар хүртлээ.

 

Шилдэг кино зохиол төрөлд “Birdman” киноны зохиолыг бичсэн Алехандро Г.Инарриту, Николас Жиакобоне, Александр Динеларис, Армандо Бо нар Оскар гардлаа.

 

Шилдэг сэдэвлэсэн кино зохиол төрөлд “The Imitation game” киногоор Грахам Мур хүртлээ.

 

Шилдэг киноны дуу номинацид  “Selma” киноны “Glory” дуу шалгарч,

Жон Стевен, Лонни Линн нар Оскар хүртлээ.


Шилдэг баримтат киногоор “Citizenfour” шалгарч, Лаура Пойтрас, Матилде Бонфоа, Дирк Вилуцки нар Оскар гардав.


Шилдэг кино эвлүүлэг төрөлд “Whiplash” киногоор Том Кросс Оскар хүртлээ.


Шилдэг зураглаачаар “Birdman” киноны Эммануэль Любецки шалгарч Оскар хүртжээ.

 


Шилдэг тайз засалт төрөлд Адам Стокхаузен, Анна Пиннок нар /The Grand Budapest hotel/ нар хүртлээ.


Шилдэг анимейшнаар “Big hero 6” шалгарч, Оскар хүртлээ.


Шилдэг дууны найруулга төрөлд Алан Роберт Мюррей, Баб Эсман нар “American sniper” киногоор Оскар хүртэв.

Шилдэг дууны эвлүүлэг төрөлд Крейг Манн, Бен Уилкинс, Томас Кюрли нар “Whiplash” киногоор Оскар гардлаа.

Шилдэг эмэгтэй туслах дүрийн Оскарын шагналыг Патрисиа Аркетт / Boyhood / хүртлээ.

Шилдэг визуаль эффект шагналыг “Interstellar” кино хүртэв.

Шилдэг богино хэмжээний анимейшнаар Патрик Осборн, Кристина Рийд нарын “Feast” бүтээл шалгарлаа.


10:30

Дэлхийн кино урлагийн шилдэгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь удаагийн наадам эхэлж, шилдгүүдээ тодруулсаар байна.

Шилдэг богино хэмжээний киногоор Мэт Киркби, Жеймс Лукас нарын “The Phone Call” кино Оскар хүртлээ.

 

Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Ж.К.Симмонс /Whiplash/ хүртлээ.

 

Шилдэг хувцасны загварыг “The Grand Budapest Hotel” киноны хувцас загвар дээр ажилсан Милена Канонеро

 

Гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд Польшийн найруулагч Павел Павликовскийн ” Ida” кино Оскар хүртлээ.

 

Шилдэг нүүр хувиргал, үс засалтаар “The Grand Budapest Hotel” кинонд ажилсан Францис Ханнон, Марк Коулиер нар Оскар хүртэв.

Б.АНХТУЯА


“Оскар” эхэллээ

Дэлхийн кино урлагийн шилдэгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь удаагийн наадам эхэллээ. Яг одоо улаан хивсний ёслол болж байна. Оскарын наадам шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор ийнхүү эхэлсэн бөгөөд удахгүй шилдгүүдээ тодруулах юм.

Америкийн Кино академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг энэ сарын 15-нд Беверли Хилсс дэх “Самуэл Голдвин” театрт зарласан бөгөөд энэ удаагийн наадамд нийт 323 кино өрсөлдсөнөөс “Оскар”-ын шилдэг кино номинацид “Хүн шувуу”, “Америкийн мэргэн бууч”, “Хүүхэд нас”, “Хуурмаг тоглоом”, “Гранд будапешт зочид буудал”, “Сэлма”, “Бүхнийг нэгтгэх онол”, “Гоёо” зэрэг шилдэг найман кино өрсөлдөхөөр болсон юм.

Энэ удаагийн наадамд нийт 17 кино 24 номинацид нэр дэвшин өрсөлдөнө. Америкийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг Оскарын шагнал гардуулах ёслолын хөтлөгч хэн байх вэ гэсэн асуулт олон хүний сонирхлыг татдаг билээ. Кино урлагийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын цар хүрээ, ёс жаягийг үлгэрлэн үзүүлж басхүү хүмүүсийг мартагдахааргүй хөгжөөх хүндхэн үүрэг хөтлөгчид оногддог.

Тэгвэл энэ жил Нейл Патрик Харрис ёслолын ажиллагааг анх удаагаа хөтлөн явуулахаар болсон тухай Кино урлаг, шинжлэх ухааны академиас албан ёсоор мэдэгдсэн байна. Харин 2014 оны Оскарын шагнал хүртсэн жүжигчид болох Льюпита Ньонго, Кэйт Бланшетт, Мэттью МакКонаги болон Жэйред Лето нар энэ удаад номинацид нэр дэвшигчдийг танилцуулах үүрэг хүлээсэн талаар манай тусгай сурвалжлагч Э.Тэкү газар дээрээс нь мэдээллээ.  

Э.ТЭКҮ


“Оскар”-ын 87 дахь удаагийн наадмын нэр дэвшигчидтэй танилцъя.

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

  • Steve Carell “Foxcatcher”

  • Bradley Cooper “American Sniper”

  • Benedict Cumberbatch “The Imitation Game”

  • Michael Keaton “Birdman or (The Unexpected Virtue of Ignorance)”

  • Eddie Redmayne “The Theory of Everything”

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • Robert Duvall “The Judge”

  • Ethan Hawke “Boyhood”

  • Edward Norton “Birdman or (The Unexpected Virtue of Ignorance”)

  • Mark Ruffalo “Foxcatcher”

  • J.K. Simmons “Whiplash”

Шилдэг эмэгтэй гол дүр

  • Marion Cotillard “Two Days, One Night”

  • Felicity Jones “The Theory of Everything”

  • Julianne Moore “Still Alice”

  • Rosamund Pike “Gone Girl”

  • Reese Witherspoon “Wild”

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Patricia Arquette “Boyhood”

  • Laura Dern “Wild”

  • Keira Knightley “The Imitation Game”

  • Emma Stone “Birdman or (The Unexpected Virtue of Ignorance)”

  • Meryl Streep “Into the Woods”

Шилдэг найруулагч

  • Alejandro G. Iсбrritu, Birdman or (The Unexpected Virtue of Ignorance)

  • Richard Linklater, Boyhood

  • Bennett Miller, Foxcatcher

  • Wes Anderson, The Grand Budapest Hotel

  • Morten Tyldum, The Imitation Game

Шилдэг анимейшн кино

  • Big Hero 6

  • The Boxtrolls

  • How to Train Your Dragon 2

  • Song of the Sea

  • The Tale Of The Princess Kaguya

Гадаад хэл дээрх шилдэг кино

  • Ida (Poland)

  • Leviathan (Russia)

  • Tangerines (Estonia)

  • Timbuktu (Mauritania)

  • Wild Tales (Argentina)

Шилдэг кино зохиол

  • American Sniper

  • The Imitation Game

  • Inherent Vice

  • The Theory of Everything

  • Whiplash

Шилдэг хувцасны загвар

  • The Grand Budapest Hotel-Milena Canonero

  • Inherent Vice-Mark Bridges

  • Into The Woods-Colleen Atwood

  • Maleficent-Anna B. Sheppard and Jane Clive

  • Mr. Turner-Jacqueline Durran

Шилдэг баримтат кино

  • CitizenFour

  • Finding Vivian Maier

  • Last Days in Vietnam

  • The Salt of the Earth

  • Virunga

Шилдэг киноны хөгжим

  • The Grand Budapest Hotel-Alexandre Desplat

  • The Imitation Game-Alexandre Desplat

  • Interstellar-Hans Zimmer

  • Mr. Turner-Gary Yershon

  • The Theory of Everything-Jуhann Jуhannsson

Шилдэг киноны дуу

  • “Everything Is Awesome” -The Lego Movie

  • “Glory” -Selma

  • “Grateful” -Beyond the Lights

  • “I’m Not Gonna Miss You” -Glen Campbell…I’ll Be Me

  • “Lost Stars” -Begin Again

Шилдэг богино хэмжээний анимейшн кино

  • The Bigger Picture

  • The Dam Keeper

  • Feast

  • Me and My Moulton

  • A Single Life

Шилдэг визуал эффект

  • Captain America: The Winter Soldier

  • Dawn of the Planet of the Apes

  • Guardians of the Galaxy

  • Interstellar

  • X-Men: Days of Future Past

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж