Монголын хөлбөмбөгийн шигшээ баг эдгээр өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэлээ хийж байна. 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монголын Үндэсний шигшээ баг Зүүн Тиморын багтай ирэх гуравдугаар сарын 12-нд эхний тоглолтоо хийхээр болсон. Тэгвэл Монголын Үндэсний шигшээ баг нэгдүгээр сарын 16-наас бэлтгэлдээ гарсан бөгөөд эдгээр өдрүүдэд хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэлээ хийж байна.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний нийслэл лиг-2014” тэмцээний ялагч, "Хоромхон" клубийн дасгалжуулагч, АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх томилогдон ажиллаж байна.
Монголын клубүүдээс шилдэг 35 тамирчдыг шигшээ багт дуудан бэлтгэл хийлгэн сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд тэднээс 23-ыг үлдээсэн юм.
Үүнд:
1 | Юра | Сайнхүү | Сэлэнгэпресс | хаалгач |
2 | Батсайхан | Ариунболд | Эрчим | хаалгач |
3 | Батбаяр | Батсуурь | Дорнод | хаалгач |
4 | Баясгалан | Гарьдмагнай | Сэлэнгэпресс | хамгаалагч |
5 | Дагинаа | Төрбат | Хоромхон | хамгаалагч |
6 | Ганболд | Билгүүн | Эрчим | хамгаалагч |
7 | Цэрэнжав | Энхжаргал | Эрчим | хамгаалагч |
8 | Батмөнх | Эрхэмбаяр | Эрчим | хамгаалагч |
9 | Баянжаргал | Мөнхбаяр | Хоромхон | хамгаалагч |
10 | Норжмаа | Цэдэнбал | Сэлэнгэпресс | х/хамгаалагч |
11 | Алтанзул | Улсболд | Хоромхон | х/хамгаалагч |
12 | Алтансүх | Эрдэнэбаяр | Хангарьд | х/хамгаалагч |
13 | Хүрэлбаатар | Цэнд-Аюуш | UBU FC | х/хамгаалагч |
14 | Пагамсүрэн | Алтантулга | UBU FC | х/хамгаалагч |
15 | Амгалан | Чинзориг | ФС-Улаанбаатар | х/хамгаалагч |
16 | Мөнх-Эрдэнэ | Төгөлдөр | Эрчим | х/хамгаалагч |
17 | Батболд | Төгсбилэг | Эрчим | х/хамгаалагч |
18 | Алтанхуяг | Мөрөн | Сэлэнгэпресс | х/хамгаалагч |
19 | Ганболд | Гандэлгэр | – | х/хамгаалагч |
20 | Ганбаатар | Төгсбаяр | Сэлэнгэпресс | довтлогч |
21 | Ням-Осор | Наранболд | Хоромхон | довтлогч |
22 | Соёл-Эрдэнэ | Гал-Эрдэнэ | Эрчим | довтлогч |
22 | Лосолсүрэн | Мөнгөншагай | UBU FC | хамгаалагч |
23 | Алтансүх | Цолмон | Эрчим | довтлогч |
24 | Соёл-Эрдэнэ | Гал-Эрдэнэ | Эрчим | довтлогч |
Ч.БОЛОР