Богино хэмжээний уран сайхны кино найруулдаг гэдгээр нь урлаг сонирхогчид Б.Чингүүн найруулагчийг андахгүй. Тэгвэл тэрээр өөрийн бие даасан “Учрал” нэртэй бүрэн хэмжээний киноны зураг авалтын ажилдаа оржээ. Уг кинонд хосуудын хайр дурлалын түүхийг өгүүлэх бөгөөд монголын кино урлагийн салбарын шилдэг залуу жүжигчид, уран бүтээлчид оролцон тоглож байгаагаараа онцлогтой аж.
“Учрал” кинонд залуу жүжигчин О.Дөлгөөн, Б.Мишээл хоёрыг тоглуулсан нь кино сонирхогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж мэдэхээр байна. Учир нь тэд сүүлийн үед үзэгчдийн хүртээл болсон олон кинонд гол дүрүүдийг бүтээсэн залуу жүжигчид. Харин одоо нэг бүтээлд тоглож эхэлснээр тэднээс ур чадвар шаардах нь мэдээж. Ингээд “Учрал” киноны зураг авалтын үеэр даруулсан тэдний фото агшинтай танилцъя.
Э.ҮНЭН