Британийн сөрөг хүчний лидер гэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Британийн сөрөг хүчний лидер гэрлэв

Британийн лейбористуудын лидер Эд Милибэнд хамтран амьдрагч бөгөөд хүүхдүүдийнх нь эх Жустин Торнтонтой гэрлэх ёслолоо хийжээ. Ноттингем хотноо өнгөрсөн баасан гаригт болсон хуримын даруухан ёслолд 50 хүн оролцжээ.

Хосууд хуримандаа 3000 фунт стерлинг зарцуулсан бөгөөд бэлгээс татгалзан харин зочиддоо хандан ядуу хүүхдүүдэд тусладаг буяны байгууллагын өөр нэг хосод бэлэг болгох мөнгө хандивлахыг хүсчээ. Тэд хуримын аянаа хийхгүй гэнэ. Харин тэд тав хоногийн чөлөө аван Британидаа амрах гэнэ.

Милибэнд, Торнтон нар 2005  онд танилцан хамтран амьдарч байсан юм. Тэд хоёр хүүтэй болсон ч албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй байжээ. Өмнө нь хуримандаа бэлтгэх цаг зав байгаагүй учраас албан  ёсны гэрлэлтээ хийж чадаагүй хэмээн улстөрч тайлбарлажээ. Гэхдээ хэвлэлд бичсэнээр 41 настай түүнийг гэрлэ гэж намынхан нь шахсан гэжээ.

 Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж