Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт өнөөдөр /II.22/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Женева хотноо өнгөрсөн баасан гаригт /II.20/ эхэлсэн энэ уулзалтанд Ираны ерөнхийлөгч Хассан Роуханийн дүү Хоссейн Феридон, Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээлэгч Али Акбар Салехи тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-ын албаныхан оролцож буй.
АНУ, Их Британи, Франц, ОХУ, Хятад, Германы гадаад хэргийн сайд нарын "P5+1" баг Ираны төлөөлөгчидтэй зөвшилцөж, ирэх зургадугаар сарын 30-наас амжиж цөмийн хөтөлбөрийн асуудлаар гэрээ байгуулахаар зорьж байна. Өмнө нь тэд өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сард Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тодорхой гэрээ хэлцэлд хүрсэн байхаар товлосон байжээ.
Ираны цөмийн хөтөлбөрийг Барууныхан цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилготой хэмээн хардаж буй бол Тегеран үүнийг энхийн зорилготой хэмээн тайлбарлаж буй. Барууныхны зүгээс цөмийн зэвсэг үйлдвэрлэх гол түүхий эд уран баяжуулалтаа бууруулж, үйлдвэрийн тоогоо цөөрүүлсний хариуд Ираны эсрэг эдийн засгийн хоригоо цуцлах болзол тавьжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters