Цаг агаарын байдлаас шалтгаалан хаврын морин уралдаан түр хугацаагаар хойшлогджээ. Тодруулбал, “Дүнжингарав-2015" хурдан морины уралдаан цагаан сарын шинийн 3-нд болохоор товлогдсон ч Монгол орны нийт нутгаар эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор шинийн найман хүртэл хойшилсон байна. Уяачдын холбоо өчигдөр буюу шинийн гурванд хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна. “Дүнжингарав-2015" хурдан морины уралдаан болох шинийн 10-ны бямба гариг буюу 28-нд цаг агаар дулаахан байх төлөвтэй байгаа аж.
О.САР