Амь үрэгдсэн гурав дахь хүний цогцсыг олов

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Амь үрэгдсэн гурав дахь хүний цогцсыг олов

Тбилиси хотын Руставилийн өргөн чөлөөний Сурагч залуучуудын ордны ойролцоо амь үрэгд­сэн гурав дахь хүний цогцсыг олсон тухай бям­ба гаригт мэдээлжээ. Албан бус мэдээгээр уг цогцос пүрэв гаригийн цуглаанаас хойш су­раггүй байсан Нико Квинтаразе гэдэг хүнийх гэ­нэ. Сөрөг хүчний цуглаан энэ сарын 21-нээс эхэлсэн. Цуглаан хийх зөвшөөрөл 26-ны өдөр дууссаны дараа жагсагчдыг тусгай хүчнийхэн хөөн тараасан. Энэ үеэр цагдаагийн ажилтан болон өмнө нь цагдаа байсан хоёр хүн амиа алдсан байв. Эрх баригчид тэднийг сөрөг хүч­ний лидерийн цувааны машин дайрсан гэж үзэв. Сөрөг хүчин үүнийг үгүйсгэж байна. Да­раа нь дэлгүүрийн дээвэр дээрээс хоёр хүний цог­цос олдсон бөгөөд тэд цахилгаан дамжуулах шу­гаманд хүрч амиа алдсан байх гэж үзэж байгаа аж.
 

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж