ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Шинийн 2 буюу өнөөдөр ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтэрхийг Ус цаг уурын хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
Яг одоо Дархан, Орхон аймгийн замд цасан шуурга болж, үзэгдэх орчин муу байна. Тиймээс онцгой шаардлагагүй бол дээрх чиглэлд явахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хөтлийн постоос Орхоны гүүр хүртэл олон машин цасанд боогджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас шуурхай баг гаргаж, хөдөлгөөнийг түр хязгаарлаж, зам нээхээр ажиллаж байна.
Хойд чиглэлийн замд цасан шуургатай, салхины хурд 18-24 м/сек хүртэл ширүүсч байгааг анхааруулж байна.
Фотог Chuluunbileg @OChuluunbileg
Ч.БОЛОР