Олон орны хэлээр мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.02.20-нд нийтлэгдсэн

Олон орны хэлээр мэндчилгээ дэвшүүлэв

10 сая твиттерийн дагагчтай Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди идэвхтэй жиргээчдийн нэг билээ. Тэрээр өчигдөр Сарны тооллын шинэ жилээ тэмдэглэж байгаа Зүүн Азийн улс орнуудын иргэдэд өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэндчилгээ хүргэжээ.

Нарендра Моди Монгол, Солонгос, Хятад, Вьетнам, Англи хэлээр мэндчилсэн байна. Эдгээр мэндчилгээ дундаас өнөөдрийн байдлаар "Ирж байгаа шинэ жилдээ амжилт бүтээл арвин, аж жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе." гэж монгол хэл дээр бичсэн мэндчилгээ хамгийн буюу 520 удаа түгээгдсэн байна. 

 

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж