Жеб Буш
Фото: Jim Young / Reuters
Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдсэн Жеб Буш гадаад бодлогын өөрийн шинжээчийн 21 хүний жагсаалтыг гаргажээ. Тэдний 19 нь өмнө нь түний эцэг, ах хоёрын аппаратад Цагаан ордонд ажиллаж байсан хүмүүс байлаа гэж Reuters агентлаг мэдээлжээ. Жишээлбэл, тэр жагсаалтад Пол Вулфовиц орсон байна. Тэрээр пентагоны тэргүүний орлогч байхдаа Иракт нэвтрэх ажиллагааны гол санаачлагч байжээ. Мөн дэд ерөнхийлөгч Дик Чейны туслах байсан Жон Ханна, Том Жорж Бушийн Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкер нар ч уг жагсаалтад багтав.
Флорида мужийн захирагч асан Жеб Буш ерөнхийлөгчийн сонгуулийн компанид ер бусын үзэл бодлоо гадаад харилцааны бодлогод гаргахын тулд энэ салбараар эрчимтэй ажиллах шаардлагатай болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР