“Дүнжингарав-2015” уралдаан маргааш болно

Хуучирсан мэдээ: 2015.02.20-нд нийтлэгдсэн

“Дүнжингарав-2015” уралдаан маргааш болно

 

Засгийн газрын тогтоолын дагуу зохиогддог төвийн бүсийн “Дүнжингарав-2015” хурдан морины уралдаан маргааш болно.

Энэ удаагийн уралдааныг Хүй долоон худгийн Цагаан хөтөлд зохион байгуулна.

Уралдаанд оролцох эрлийз дээд насны морьдын бүртгэлийг битүүний өдөр явуулсан бол хоёрдугаар сарын 22-нд уралдах, азарга, их нас, соёолон морьдын бүртгэлийг маргааш өглөө 09.00 цагаас Өлзийт хорооллын 59-р сургууль дээр хийх юм байна. Бүртгүүлэхээр ирэхдээ уяачид морьныхоо фото зураг, унаач хүүхдүүдийн даатгалтай ирэх шаардлагыг Монголын морин спорт уяачдын холбооноос тавьж байгаа ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж