Oлимпийн эрхийн оноо олгох Европын цуврал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.02.20-нд нийтлэгдсэн

Oлимпийн эрхийн оноо олгох Европын цуврал эхэллээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Европын цуврал тэмцээн өнөөдөр Германы Дюсселдорф хотноо эхэллээ. Тэмцээнд 83 орны 740 гаруй жүдрч хүч үзнэ. Манай улсаас “Дюсселдорф Гранпри” тэмцээнд дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн баг оролцож байна. 

Германы Дузельдолф хот Улаанбаатараас долоон цагийн зөрүүтэй. Тиймээс тэмцээний финалын барилдаан Монголын цагаар хоёрдугаар сарын 20, 21, 22-ны оройн 24:00 цагаас эхэлж таарна.

 

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

 

Эрэгтэй:

 

60кг Г.Хэрлэн, Г.Болдбаатар

66кг Д.Төмөрхүлэг

73кг С.Ням-Очир, Г.Одбаяр

81кг О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн

-90кг Л.Отгонбаатар, Х.Цогтгэрэл

-100кг Н.Түвшинбаяр

+100кг Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр

 

Эмэгтэй:

48кг М.Уранцэцэг

52кг А.Цолмон, М.Бундмаа

57кг Д.Сумъяа

63кг Ц.Цэрэннадмид, Ц.Мөнхзаяа

70кг Ц.Наранжаргал

“Дюсселдорф Гранпри” тэмцээн хоёрдугаар сарын 22-нд өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж