Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цагаан сарын шинийн 2-ны өдөр буюу өнөөдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын мянгат тэмээчин, Гавьяат малчин Ц.Шинэнгийнд очиж, шинэлжээ. Ц.Шинэн нь 2013 онд тэмээн сүргийн тоо толгойг 1119-д хүргэж, улсын анхны мянгат тэмээчин болсон билээ.
Т.ДАРХАН