Дебальцево сайн дурынхны хяналтад оров

Хуучирсан мэдээ: 2015.02.19-нд нийтлэгдсэн

Дебальцево сайн дурынхны хяналтад оров

Александр Захарченко
Фото: Дмитрий Лекай / "Коммерсантъ»

 

Дебальцево сайн дурынхны бүрэн хяналтад орсон тухай Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын /ДАУ/-ын Батлан хамгаалахын орлогч дарга Эдуард Басурин мэдээлэв. Хотын өмнөд хэсэгт салан тарсан хүчнийхэн эсэргүүцэл үзүүлэхээр оролдож байна гэж тэр нэмж онцолжээ. Сайн дурынхан тэднийг хааж, буулган авч байна.

 

ДАУ-ын лидер Александр Захарченко Дебальцево хотын мэрээр Александр Афендиковыг томилж, хотыг сэргээн босгох ажлын хэсэг  байгуулсан байна. "Бууж өгсөн хүчнийхнийг хамаатан саданд нь шилжүүлж өгнө" гэж  ДАУ мэдэгджээ. Харин байлдааны явцад олзлогдсон цэргийнхийг олзлогсдын харилцан солилцооргоор дамжуулан өгөх гэнэ.

 

Дебальцево хот нь Донецк, Луганск хотуудыг холбосон замын гол стратегийн цэг юм. Мөргөлдөөн дахин эхэлсний дараа Украины зэвсэгт хүчний томоохон бүлэглэл уг хотод бүслэгдсэн байлаа. Фронтын энэ хэсгийн үйл явдлыг  "Дебальцевийн тогоо” гэж нэрлэх болсон ба гал зогсоосноос хойш энд зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа юм.

 

Бүслэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэн Киевийн Батлан хамгаалах яамны дэргэд жагсаал хийж,  гудамжны хөдөлгөөнийг хаасан байна.

 

Армийн 80 хувийг зохион байгуулалтайгаар гаргасан нь Оросын том ялагдал гэж Порошенко мэдэгдсэн аж. Украины армийн жанжин штабын мэдээгээр бол бүслэлтээс 2459 хүнийг гаргасан аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж