Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр болж, улсын заан Ч.Санжаадамба хоёр дахь удаагаа сар шинийн барилдаанд түрүүлсэн билээ. Сар шинийн барилдааны үеэр МҮБХ зарм байгууллага, үндэсний бөхийн аваргуудтай хамтран бөхчүүдийг шагнаж урамшуулдаг уламжлалтай. “Өсөх ирээдүйтэй бөх”, “Цахиур хагалах бөх” зэрэг энэхүү уламжлалт шагналыг өчигдөр хүртсэн бөхчүүдийг танилцуулъя.
- Эрдэнэт хивс ХК-ийн нэрэмжит "Хамгийн ёс жудагтай бөх"-ийн шагнал:
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
- Дархан аварга А.Сүхбатын олгодог "Ирээдүйн аварга" шагнал:
Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд
- “Улаанбаатар хивс” ХК-ийн нэрэмжит "Цахиур хагалах бөх"-ийн шагнал:
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар
- “Ситико аудит”-ийн нэрэмжит "Хамгийн сайн барилдсан бөх" шагнал:
Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва
- “Монгол ташуур” ХК-ийн нэрэмжит шилдэг бөхийн шагнал:
Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва
- “Бизкон аудит” компанийн нэрэмжит шилдэг бөхийн зүтгэлтний шагнал:
МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан
-
“Кёкүшюзан хөгжил сан”-гийн ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Д.Батбаяр жил бүр монгол гэр нэг бөхөд гардуулдаг уламжлалаараа энэ жил улсын харцага Ж.Борд өргөө цагаан гэр гардуулав.