Ерөнхийлөгч ОХУ-ыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ОХУ-ыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр өглөө ОХУ-ыг зорилоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 3-ны хооронд үргэлжилнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, бусад удирдах хүмүүстэй уулзан, Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, тухайлбал худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх юм.

Энэхүү айлчлалын зорилго нь хоёр улсын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, стратегийн түншлэл,  эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулах, Оросын удирдагчидтай тогтоосон нөхөрсөг харилцаа холбоог бататгахад оршиж байгаа юм.

Уг айлчлалыг Монголын хэвлэлийн мэдээллийн найман байгууллага сурвалжлах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж