&#34ММ&#34 агентлагийн захирлыг томилох бололтой

Хуучирсан мэдээ: 2015.02.18-нд нийтлэгдсэн

&#34ММ&#34 агентлагийн захирлыг томилох бололтой

Сар шинийн битүүний энэ өдөр хэд, хэдэн томилгоо хийж байна.

Тодруулбал, УИХ Сонгуулийн ерөнхий хорооны дэд даргаар УИХ-ын Тамгын газарт зөвлөх хийж буй Ц.Болдсайханыг, Гаалийн ерөнхий газрын даргаар н.Цэнгэлийг томиллоо.

Мөн МҮОНТВ-ийн "ММ" агентлагийн захирлаар М.Оюунчимэг томилогдох нь бараг тодорхой болсон гэнэ. Тэрээр өмнө нь МҮОНТ-д сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Онцлоход, "ММ" агентлагийн захирлыг МҮОНРТ-ийн захирал шийдэж томилдог юм байна. Тиймээс МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь өөрийн эрх мэдлийн хүрээнд дээрх томилгоог хийх бололтой. Ц.Оюундарь нь сар гаруйн өмнө МҮОНРТ-ийн захирлаар томилогдсон бөгөөд ажлаа хүлээн авсныхаа дараахан МҮОНТ-ийн захирлаар Д.Энхтуяаг томилсон бол энэ удаад "ММ" агентлагийн захирлаар М.Оюунчимэгийг томилж, МҮОНТ гэх том айлыг удирдах багийг бүсгүйчүүдэд даатгах болж байна.

Түүнчлэн эх сурвалжаас авсан мэдээллээр МҮОНРТ-ийн дэд захиралаар Н.Дэмбэрэлийг томилох бололтой. Тэрээр МАН-ын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж