“Moviebox” шилдэг кино продакшнуудтай хамтарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.02.18-нд нийтлэгдсэн

“Moviebox” шилдэг кино продакшнуудтай хамтарч эхэллээ

Монголын хамгийн анхны киноны төрөлжсөн суваг болох "Moviebox" суваг энэ сарын 23-ны даваа гарагаас эхлэн дэлхийд нэр хүндтэй кино продакшнууд болох АНУ-ын Warner Bros, CBS, Английн ITV, Оросын Централь Партнершип, Украйны Film U.A, Солонгосын KBS, SBS телевизийн бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэхэд бэлэн болоод байна.

 

Энэхүү шинэчлэлийн эхлэл болгон дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг инээдмийн цуврал болох Warner Bros кино компанийн бүтээл "Найзууд" (Friends) цувралыг бүрэн эхээр нь хүргэхэд бэлэн болоод байна. 1994 онд анх бүтээгдэн гарсан даруйдаа дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан, одоо ч хамгийн шилдгийн тоонд багтсаар байна.

 

Түүнчлэн 1800-аад оны үед амьдарч байсан Шотландын шинжлэх ухаанч, зохион бүтээгч Уильям Мердокын бодит амьдралаас сэдэвлэн “Си Би Эс” телевиз 2008 онд бүтээсэн “Мердокын адал явдлууд” (Murdoch Mysteries) телевизийн цувралыг хүргэхээр бэлтгээд байна.

 

Мөн Диана гүнжийн үхэл, АНУ-ын худалдааны төвийн сүйрэл, олон зуун мянган хүний амь насыг авч одсон цунами гээд хүн төрөлхтний түүхэнд болж өнгөрсөн болон ирээдүйд болох үйл явдлыг зөгнөж хэлсэн 20-р зууны хамгийн нэртэй үзмэрч  Вангагийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Ванга” олон ангит киног хүргэх болно.

 

Солонгосын “Kэй-Би-Эс” телевизийн 2014 оны шилдэг бүтээл “Хоёр ээж” (Two Mothers), “Миний хонгорхон муур” (My Dear Cat) зэрэг олон сонирхолтой кинонууд тун удахгүй “Moviebox” сувгаар үзэгч таны хүртээл болох юм.

Бас нэг таатай мэдээлэл бол “Moviebox” суваг “Юнивишн”-ийн 807-р сувгаар  гарч эхлээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж