Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр/02.17/ 430 зам тээврийн дуудлага бүртгэгджээ. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн хэрэг 14, 17 хүн хүнд хөнгөн гэмтэж нэг хүн нас барсан байна. Мөн зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртөж гэмтэж бэртжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Д.ЖАРГАЛ