Ч.Сангарагчаагийн хэрэгт хатгасан цэг | News.MN

Ч.Сангарагчаагийн хэрэгт хатгасан цэг

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн хэрэгт хатгасан цэг

Шатахууны хомсдлоор өдөөгдсөн автобусны үнэ нэмэгдэх тухай сураг хүмүүсийг айлгасан долоо хоног өнгөрөв. Гэхдээ айдас үргээгүй харин ч микроавтобусныхан үнээ нэмснээр улам ч идэвхжих бололтой. Харин том оврын автобус компаниуд айлган байж үнээ нэмэхээ түр түдгэлзүүлсэн хугацаа нөгөөдөр буюу Эх үрсийн баярын өглөө хүртэл л хүчинтэй. Баярын өдөр алаг үрсээ бүлтийтэл гоёод Хүүхдийн парк чиглэх эцэг эхчүүд энэ өдөр автобусанд төлөх мөнгөө 500 төгрөгөөр тооцоолоход илүүдэхгүй байх. Автобусны үнийг “айлгасан” дизель түлшний хомсдол гүйцэтгэх засаглалынхны шүдний өвчин болоод байгаа. Хэдийгээр тэд хангалттай нөөц байгаа, хомсдол нүүрлэхгүй гэж байсан ч хэлсэн үгэндээ ганцхан өдрийн дараа ороогдож “үсээ зулгаах” шахаж буй. Гэхдээ бас “Хэвлэлийнхэн шуугиан дэгдээж, хүмүүс шатахуун хэт ихээр нөөцөлж авах гэж шунахайрснаас хиймэл хомсдол гарлаа” гэсэн тайлбартай. Албаны хүмүүсийн амлаж байгаагаар ОХУ-аас ачиж байгаа гэх шатахууны сураг энэ долоо хоногт тодорхой болж, хомсдлын айдас холдоосой гэж найдахаас өөр арга өнөөхөндөө алга.

Өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлуудын нэг нь мэдээж хэрэг Ч.Сангарагчаа тэргүүтэй Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын хяналтын шатны шүүх хурал. Хэдийгээр хяналтын шатны шүүх хуралд хавтаст хэрэгт авагдсан материал болон хэргийн зүйлчлэлийн зөв буруу эсэхийг хэлэлцдэг учраас сэжигтнүүдийг оролцуулдаггүй ч Ч.Сангарагчаа энэхүү шүүх хуралд биеэр оролцох хүсэлт гаргасан нь олны анхаарлыг татаж байсан юм.

Гэвч түүнийг хяналтын шатны шүүх хуралд оролцохыг эхэндээ зөвшөөрсөн гэгдсэн ч хэвлэлийнхэнд мэдэгдсэн гэсэн шалтгаанаар цуцлагдаж, Ч.Сангарагчаа юу хэлэх гэж байсан болоод ийн “түргэн авав” гэсэн хардлагыг сэдрээгээд орхисон.

Гэвч Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг 2,4 жил хорих анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр нь баталсан хяналтын шатны шүүхийн шийдвэрээс илүүтэй Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн өнгөрөгч баасан гаригт гаргасан тайлбар үйл явцыг илүү хурцатгав. Хуулинд зааснаар бол шүүхээс гаргасан шийдвэрийг 14 хоногийн дотор бичгээр гарган талуудад хүргэж өгснөөр албан ёсоор баталгааждаг бол энэ удаад Нийслэлийн шүүхээс ихэд шуурхай ажиллан шүүх хурал болсноос хойш гурав хоногийн дотор өмгөөлөгчид болон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт Ерөнхий шүүгч нь тайлбараа хүргүүлжээ. Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ-д өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч батламжлан томилдог учир чингэх нь зүй байх. Энэхүү шуурхай тайлбартай уралдаад АТГ-ын дараагийн дарга нарын нэрсийг “зуусан” бор шувууд хэдийнэ нисээд эхэлсэн гэдгийг хэлүүлэх юун.

 Ерөнхий шүүгч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт хаягласан тайлбартаа Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дурдаад Шүүгдэгч болон өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэл тогтоогдоогүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж нэмж шалгах үндэслэл тогтоогдоогүй гэж бат хатуу, итгэлтэйгээр илэрхийлжээ.

Хуульд зааснаар бол талууд шүүхийн шийдвэрийг бичгэн хэлбэрээр хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор дараагийн шатанд хандах эсэхээ илэрхийлэх ёстой. Тэгэхээр Ч.Сангарагчаа нарын өмгөөлөгчдийн энэ хугацаа өнгөрсөн баасан гаригаас эхлэн “тоологдож” эхэлсэн гэж хэлж болох. Шүүх хурлын шийдвэрийг баталгаажуулан өмгөөлөгчдөд бичгээр мэдэгдсэний дараа холбогдох албаны хүмүүст тайлбар хүргүүлсэн болов уу гэдэг найдлагын үүднээс. Үүгээр баримжаалан тооцоолбол Ч.Сангарагчаа нарын хэрэгт эцсийн цэг хатгах “ёслол” буюу давж заалдах Дээд шүүхийн шийдвэр тун удахгүй гарах бололтой. Товлож хэлбэл зургадугаар сарын эхний хагаст.

Түүнчлэн Нийслэлийн Ерөнхий шүүг­чийн яаравчлан хийсэн тайлбар дахь дээр дурдсан хатуу итгэлтэй өгүүлбэрүүд Дээд шүүх өмнөх шатны шийдвэрүүдийг хэвээр батлах нь тодорхой боллоо гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж эхэллээ. Нэгэнт шуударсан хэргүүд нэг иймэрхүү “ногоон гэрэл”-ээр хурдтай урагшилдаг гэсэн “туршлага” олон нийтэд байдаг болохоор.

Басхүү хяналтын шатны шүүх гэм буруутай гэдгийг нь нэгэнт баталсан, Дээд шүүх зөвхөн хуулийн зүйлчлэлийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах учир АТГ-ын дараагийн даргыг томилох эрх зүйн үндэслэл нээгдсэн гэх тайлбар байгаа юм.

Тэгэхээр ирэх өдрүүдийн бас нэг дуулиант асуудал нь АТГ-ын дараагийн дарга нарын томилгоо болох бололтой. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдрөөс эхлэн ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Түүнийг айлчлалаас ирэн иртэл энэ сэдэв улс төрийн хүрээ болоод хэвлэл мэдээллийнхний дунд “халуун сэдэв” хэвээрээ байх биз.

А.АЛТАНТУЯА


Зохиогчийн эрх:
 "Ардын эрх" сонин

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Alejandro 2011-05-30 88.151.185.237

You mean I dont have to pay for epxret advice like this anymore?!

Avatar

Nagaraj 2011-05-30 83.82.174.175

And I thought I was the sensible one. Thanks for setting me srtiahgt.

Avatar

зочин 2011-05-30 49.0.152.248

Чацаргана үхэр нүд тэхийн шээг интоорын модны суулгац зарж байна Увсын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн Утас 99458425 99008605 98225815

Avatar

molom 2011-05-30 98.222.212.161

E Do haya Manan giin hymyysiig ingej tonshchiood baiagaa yumaa muu sain avilgachid sonotugey

Avatar

irgen 2011-05-30 203.91.112.13

E Do 2 hir ih hvchtei baigaagaa l haruulj bna da

Avatar

*****COMPUTERSHOP mn***** ШИНЭ БАРАА ИРЛЭЭ***** АМ 2011-05-30 202.179.14.131

COMPUTERSHOP mn ШИНЭ БАРАА ИРЛЭЭ АМЕРИКААС ШИНЭЭР CORE i3 i5 i7 ПРОЦЕССОРТОЙ НӨҮТБҮҮКНҮҮД ИРЛЭЭ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС ДООГУУР ҮНЭТЭЙ ХЭРНЭЭ ЧАНАРТАЙГ ХАЙЖ БАЙВАЛ МАНАЙ ДЭЛГҮҮРТ ИРЭЭРЭЙ УТАС 99 17 25 87 99 99 90 19 АМЕРИКААС ХҮССЭН БАРААГАА ЗАХИАЛАН АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА COMPUTERSHOP mn

Avatar

çî÷èí 2011-05-30 202.131.227.147

ýíý äîð ñýòãýãäýë áè÷èã÷ íàð îäîî áîëèî÷ ìóóñàéí àâèëãà÷äûí íîõîéíóóä ë áàéíà ø¿¿ï —äýý õ¿í àæèë õèéæ áîëîõã¿é áîëæ áàéíà óó þóíû áóðóó áîëîîâ àâèëãà÷äûã ýä íàðààñ ýõýëñýí ìàø çºâ öààøëààä îëîí àâèëãà÷ Ñàíãàà íàð äýýð î÷èæ ãàë õàì áîëíîî òýð öàãò íèéãýì æîîõîí öýâýðøèõ áàéõäàà õººðõèé

Avatar

çî÷èí 2011-05-30 202.131.227.147

ýíý äîð ñýòãýãäýë áè÷èã÷ íàð îäîî áîëèî÷ ìóóñàéí àâèëãà÷äûí íîõîéíóóä ë áàéíà ø¿¿ï —äýý õ¿í àæèë õèéæ áîëîõã¿é áîëæ áàéíà óó þóíû áóðóó áîëîîâ àâèëãà÷äûã ýä íàðààñ ýõýëñýí ìàø çºâ öààøëààä îëîí àâèëãà÷ Ñàíãàà íàð äýýð î÷èæ ãàë õàì áîëíîî òýð öàãò íèéãýì æîîõîí öýâýðøèõ áàéõäàà õººðõèé

Avatar

Зочин 2011-05-30 180.235.183.91

YUM HIIJ CHADDAGYI HYMYYS ODOO INGEJ DUUSLAA HUULIA MYDYRJ AJILSDAN BOL YAALAA GEJ SHOROND ORHOV DEEELBEGEE ODOO AVILGATAI TEMTSEH STAG BOLSOOOON

Avatar

Зочин 2011-05-30 180.235.183.91

odooo n mongol uls avilgaliin esreg temtseh tsag irsen ene anhbayariin yysgesen avilgiin aalznii tor herees heterch dalai met bolloo shyodoo tomchuudiig namnaj chadah zorigtoi hyn baih heregtei sangaa darga bol heden emch bagshtaigaa notsoldsoor baital heden jil yngyrlyy sh dee

Avatar

Зочин 2011-05-30 202.131.235.138

BICHSEN SANALIIG ZAMAAS NI BARIHAA BOLI L DOO

Avatar

Зочин 2011-05-30 202.131.235.138

ug ni ARDCHILSAN NIIGEMD BOL ENE SHUUGCH GEED BAIGAA ETGEEDIIG OGTSRUULAH HANGALTTAI UNDESLEL BOLNO

Avatar

Я 2011-05-30 202.131.235.211

Хууль хүн бүрт адилд үйлчилмээр байх юм дээ Төрийн албан хаагчдад нэг янз авлигачдад болохоор бас нэг янзаар үйлчилүүлдэгээ болимоор юм ЭБЭЭЭЭЭ

Avatar

Зочин 2011-05-30 202.131.235.211

Хууль бүгдэд адилхан үйлчилмээр юм Төрийн албан хаагчдад өөрөөр авлигачдад бас өөрөөр үйлчлэхээ болимоор ЭБэээ

Avatar

Зочин 2011-05-30 202.170.80.17

odoo ch goy yum bno doo

Avatar

Zochin 2011-05-30 202.131.252.90

Malchni huuhed Elbegee malchin setgelgeegeeree daisnaa darj darhan tsoloo manduulav Chaavaas daa zailuul Harvard togsson hun iimerhuu barilaar ajillaad baival hereg alga

Avatar

Зочин 2011-05-30 202.131.252.90

Elbegdroj oshoogoo avch baigaa helber yum uu daa hoorhii Chaavaas Yadarsan ch amitan bol doo Elbegee

Avatar

zochin 2011-05-30 96.49.11.216

Huurhii duu

Avatar

zochin 2011-05-30 96.49.11.216

ELBEORJ DORLIGJAV nar sanasandaa hurj dee Iim ulsuud yaj gazar shoroo hudulguj amidardag bn aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж