Төрийн албаны зөвлөл АТГ-тай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Төрийн албаны зөвлөл АТГ-тай хамтран ажиллана

Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөл нь Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллахаар болж, өнөөдөр тус газрын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд хамтран ажиллах санамж байгуулснаар төрийн албаны томилгоо,  удирдах ажилтны сонгон шалгаруулалт, мэргэшлийн шалгалтыг ил тод, нээлттэй болгох төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд хууль тогтоомж, дүрэм журамд заагдсан шалгуур хангаагүй, авлига болон ашиг сонирхлын зөрчил, төрийн албанд сонирхлын зөрчил үүсгэж болохуйц иргэнийг томилох, томилогдохоос урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулах ач холбогдолтой аж.

Г.НАРАН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж